“Токио-2020” олимпын наадамд жүдо бөхийн -73 кг-ын жинд зодоглож буй ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар Африк тивийн төлөөлөл Гвиней улсын бөхтэй барилдан
цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарсан.Мөн тэрбээр 1/8 шигшээд Монакогийн Седрик Бесситэй учраа таарч 3:23 минутад цэвэр ялсан. Дөнгөж сая В хэсгийн аваргын төлөө Косовогийн Акил Гжаковаг ялж хагас шигшээд шалгарлаа.Түүнийг хагас шигшээд Японы алдарт бөх Шохей Оно хүлээж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна