Энэ сарын 27-ны 15 цагийн орчимд Увс аймгийн Тариалан сумын нутагт усархаг ширүүн бороо орж, 18 мм тундас буусны улмаас уруйн үер бууж, мал хариулж явсан хүүхэд үерийн усанд урссан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат 12 настай охины цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна