Шатахуун импортлогчид ажил хаяж, жагсаал хийж магадгүй


Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Гэсэн ч энэ нэмэгдэл нь хангалтгүй байгаа бөгөөд яг одоогоор импортлогч компаниуд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ.

Цар тахлын улмаас өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсан бөгөөд үүнийг дагаж бензиний үнэ литр тутамдаа 1390-1450 төгрөг хүртэл буугаад байсан юм. Гэсэн ч олон улсын зах зээлд эргээд баррель нефтийн үнэ огцом өсч, одоогоор АИ-92 нэг тонн нь 690 ам.долларт хүрчээ. Энэ удаагийн өсөлт нь ийнхүү гадаад зах зээлээс хамаарч ийнхүү өссөн нь импортлогч компаниудад маш хүнд тусч буйг тэдний төлөөлөл хэлж байна.

Шатахууны үнийг төрийн байгууллагууд ялангуяа Ашигт малтмал, газрын тосны газраас нэгдүгээр сараас хойш хүчээр барьж барьж байгаа учир импортлогч компаниуд дампуурч мэдэхээр байгаа учир ажил хаях, жагсаал тэмцэл хийж магадгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд ид яригдаж байна. Зарим газар, аймгуудад АИ-92 бензин бас тасарсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22