2021/09/19
USD 2,811

Улаанбаатарт аадар бороо орно


Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун болон говийн аймгуудын нутгаар салхи зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос  секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар  өдөртөө 28-33 градус, бусад нутгаар  өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна