Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдөр


2013 онд болсон НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн Дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд A/RES/68/192 тогтоолыг баталж, долдугаар сарын 30-ны өдрийг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Энэхүү тогтоолоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, тэдний эрхийг хамгаалах, энэ тухай сурталчлах зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгджээ.

Энэ жил “Хохирогчийг сонсох нь Хамгийн зөв зам” нэрийн дор тэмдэглэж байна. Хохирогчийг сонсох нь яагаад чухал болох талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн Тэргүүн Г.Ганбаясгах тайлбарлахдааХохирогч нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд өгөхдөө юунд илүү анхаарах, хэргийг илчлэх, мэдүүлэхэд ямар саад бэрхшээлтэй нүүр тулдаг гэдгийг бодитоор мэдэрсэн тул бусад хохирогчдод туслалцаа үзүүлэх оновчтой арга замыг хэлж өгдөг. Мөн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход  тэдний оролцоо маш чухал юм. Иймээс өнөөдөр дэлхий даяар  жирийн иргэн, төр засаг,  шүүх цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд хохирогчийг сонсож, үйл ажиллагаагаа төлөвлөх нь хамгийн зөв арга зам гэдгийг онцолж байна” гэв.

Дэлхий даяар эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн гол бай болсоор байна. 2018 онд дэлхийн хэмжээнд илрүүлсэн гэмт хэргийн 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, хоёр нь бага, өсвөр насны охид байв.. Манай улсын хувьд охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгт өртөх байдлаар энэ гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдэж байна. Тэдний дунд 18-24 насны эмэгтэйчүүд,  14-17 насны охид хохирогч болох нь  өндөр байна.  Нөгөө талаас амьдралын нөхцөл байдлаас үл хамааран хэн ч энэ гэмт хэргийн хохирогч болох магадлалтай гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Манай улсад 2020 онд нийт хүн худалдаалах 40 хохирогчтой 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний найм хэрэг нь  шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Энэ нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд зааснаар  “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан хүлээн авсан бол  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22