7 сарын 31-ний энэ өдөр олимпын наадмын дэвжээнд манай жүдо бөхийн холимог багийн болон 50 метрийн урт бууны төрөлд өрсөлдөнө.
Буудлага
11:00 цаг. Эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн урьдчилсан буудлагаа гүйцэтгэнэ. Урьдчилсан шатанд босоо, суугаа, хэвтээ гурван байрлалаас тус бүр 40 сум буудах ба шигшээ 8-д шалгарч чадвал үдээс хойш шигшээ шатанд өрсөлдөнө.
Жүдо
10:00 цаг. Олимпын наадамд холимог багийн төрөл анх удаа орсон. Манай жүдочинд БНСУ-ын багтай өрсөлдөнө. Ялж чадвал Оросын олимпын хорооны багтай өрсөлдөнө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна