Олимпын наадмын усан спортын төрөлд манай улсаас 50 метрийн чөлөөт сэлэлтээр эмэгтэйд Батбаярын Энххүслэн, эрэгтэйд Мягмарын Дэлгэрхүү нар өрсөлдсөн.
Өчигдөр тэмцээний урьдчилсан шат явагдаж Б.Энххүслэн 27.29 сек-н амжилт үзүүлсэн. Манай тамирчин шигшээ шатанд шалгарч чадаагүй ч улсын рекордоо шинэчилсэн байна.
Эрэгтэй төрөлд өрсөлдсөн М.Дэлгэрхүү 24.63 сек-н амжилт үзүүлжээ. Манай тамирчид хагас шигшээд шалгарч чадаагүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Усанд сэлэлтийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн хагас шигшээ өнөөдөр явагдах бол шигшээ уралдаан ням гарагт болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна