Жүдо бөхийн холимог багийн барилдаан эхэллээ. Холимог багийн төрөлд 12 улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд манай баг А хэсэгт БНСУ-тай өрсөлдөж 4-1 харьцаатай ялалт байгуулав.
Монгол Улсаас Ө.Дүүрэнбаяр, Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг нар бүрдүүлж байна.
Манай багаас Д.Сумъяа, Ц.Цогтбаатар, Б.Ганхайч өрсөлдөгчөө ялснаар дараагийн шатанд шалгарсан. 1/4 шигшээд Оросын багтай барилдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна