Автомашинаар хүн дайрч буй бичлэг олон нийтийг айдаст автуулаад байна. Энэ хэрэг Дорнод аймагт 2021 оны долоодугаар сарын 20-21-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд одоо хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Бичлэг дээр гарч буйгаар автомашин жолоодож бусдыг мөргөж буй этгээд нь хоёрдугаар курсийн оюутан Д гэж албаны эх сурвалж мэдээллээ. Хохирогчийн биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа аж. Зарим мэдээллээр хэргийг үйлдсэн этгээд нь эрх мэдэлтэн учир хэргийг нууцалж байгаа тухай хардсан. Оюутан Д-гийн аав нь МАН-ын гишүүн М.Б юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна