Өнөөдөр манай гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

О.Шүрэнцэцэг
2021/08/01

БУУДЛАГА:

Өглөө 07:30 цагт эрэгтэйчүүдийн 25 метрийн Олимпийн хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагаас эхлэн дасгалаа гүйцэтгэнэ. Монголчууд энэ дасгалаар Олимпод анх удаа орж буй юм. 

Энэ төрлийн финалын буудлага наймдугаар сарын 2-ны 13.30 цагаас эхэлнэ. 

БОКС

Ширэн бээлийтнүүдээс ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16:48 цагаас Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө нударга зөрүүлэх болно. 

Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан боксчин. Олимпийн аварга болчихоод мэргэжилд шилжих том амбийц тээж яваа. Хэн нь медаль дээр бууж, хэн нь хоосон хоцрохоо шийдэх маш чухал тулаан манай хүнийг хүлээж байна. Дашрамд сануулахад Монголын боксчид сүүлийн гурван Олимп дараалан медаль зүүгээд байгаа юм.

ЧӨЛӨӨТ БӨХ

Жүдо дуусахтай зэрэгцээд чөлөөт бөхийнхөн тэмцээнээ эхлүүлэх гэж байна. Эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татжээ.

Түүний өрсөлдөгч ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагт эхлэх бөгөөд манай бөх тав дахь барилдаанд дэвжээнд гарах юм. 

Эхний өдөр хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш нь дагах болон медалийн төлөө барилдаанууд явагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 4 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 7 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 8 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 8 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 8 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 9 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 9 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 21 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 23 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 23 цагийн өмнө
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр