Эрэгтэйчүүдийн марафоны уралдаан олимпын сүүлийн өдөр боллоо. Гараанаас 106 тамирчин гарсан марафон гүйлтэд манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар оролцсон.
Залуу мастер Ц.Бямбажав замаа 2 цаг 21 мин 32 сек-д туулж 55-р байранд орсон бол Б.Сэр-Од замаа дуусгаж чадсангүй.
Эрэгтэй марафоны аваргаар Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2:08.38 амжилтаар түрүүлж, Риогийн Олимпийн аварга цолоо хамгаалсан бөгөөд олимпын наадмын 4 дэх медалиа хүртжээ.
Медалийн эзэд
Элиуд Кипчоге (Кени) 2:08.38
Абди Нагийе (Нидерланд) 2:09.58
Башир Абди (Бельги) 2:10.00
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна