“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй сургуулиудын асуудлыг шийднэ

О.Шүрэнцэцэг
2021/08/28

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал ямар байгааг шалгах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн юм. Энэ дагуу НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллалаа.

Нийслэлд бүртгэлтэй төрийн өмчийн 148 сургуулиас 133 сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгждэг. Тус 133 сургуульд нийт 151 гал тогоо байдгаас 21 сургууль гал тогоогоо өөрсдөө хариуцан ажиллуулдаг. Үлдсэн 112 сургууль нь гал тогоогоо бусдад түрээслүүлэх, эсвэл бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гал тогоогоо түрээслүүлдэг сургуулиудын гэрээг үе шаттайгаар цуцлах ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал, 2021-2022 оны хичээлийн жилд түрээсийн хэлбэрээр ажилладаг 122 гал тогооны 21-ийнх нь гэрээг цуцлан, сургууль өөрөө гал тогоогоо хариуцан ажиллах Засгийн газрын квот гарсан. Цаашид 2024 он гэхэд бүх сургууль гал тогоогоо өөрсдөө хариуцан ажиллуулах зорилт тавиад байна.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа  “Түрээсийн гэрээг цуцлахаар сонгосон 21 сургуулийн гал тогооноос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бэлтгэлээ бүрэн хангасан гурван сургууль байгаа. Үлдсэн 18 сургуулийн хувьд тодорхой шалтгаан, нөхцөлөөр бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, асуудал үүсээд байна. Тодруулбал, сургуулиудын өргөтгөл, засварын ажил дуусаагүй, шаардлагатай хүний нөөц нь бүрдээгүй, цайны газрын тоног төхөөрөмжийг бүрэн шийдээгүй гэх зэргээс шалтгаалан тус 18 сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсээд байна” хэмээлээ.

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн хувьд өргөтгөл барилгын ашиглалтад орох хугацаа сунгагдсан гэх шалтгаанаар өөрийн гэсэн цайны газаргүй шинэ хичээлийн жилийг угтаж байна. “Сэтгэмж” цогцолбор сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй ч бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар сурагчдынхаа үдийн цайг тасалдуулахгүй ажиллана гэж  тус сургуулийн захирал О.Мөнхзаяа хэллээ.

“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэхээ албаныхан энэ үеэр онцолж байсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 19 минутын өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 1 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 4 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 5 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 5 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 6 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 6 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 7 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 7 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 19 цагийн өмнө
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 21 цагийн өмнө
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ 23 цагийн өмнө
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр