“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хөрөнгийн зах зээлд гарах эхний алхмаа хийлээ

О.Шүрэнцэцэг
2021/11/04

“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн  хамтран байгуулж буй “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” /“Хонхор БМХҮТП” ХХК/ хөрөнгийн зах зээлд гарах эхний алхмаа хийлээ.

“Хонхор БМХҮТП” ХХК-д хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар үйл ажиллагаа явуулах зорилгоор “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнес Инвестмент” ХХК-тай “Андеррайтерын болон зөвлөх үйлчилгээний гэрээ” байгууллаа.


 “Хонхор БМХҮТП”-ийн хүрээнд барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд бүрэн ашиглалтанд ороод байна.Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ.


 Монголын анхны Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгийн зах зээл дэх үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн Хамтын ажиллагааны гэрээнд “Мегавүүд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ариунбат, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, “Өлзий энд Ко капитал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр,  “Райнос Инвестмент “ үнэт цаасны компанийн Дэд захирал Н.Цэвэгмид  нар  гарын үсэг зурсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 19 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 21 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22