​ Британийн махны боловсруулах салбарт 10 мянган ажиллах хүч дутагдаж байна

О.Шүрэнцэцэг
2021/11/04

Британийн мах боловсруулах салбарт ажлын хүчний асар их хомсдол үүсээд байгаа талаар “Британийн мах үйлдвэрлэгчдийн ассоциаци” BMPA мэдээлсэн байна. Үүнээс болоод жишээлбэл, нядалгаанд оруулсан гахайгаа эвдэж дийлэхээ байгаад, Европын холбоо руу гаргадаг болсон тухай тус холбооноос мэдээлжээ.

 Тодруулбал, цар тахлын хөл хорио, Brexit-ийн улмаас ажиллах хүч Европын холбоо руу буцаж гарсан зэрэг зүйлсийн нөлөөгөөр Их Британид ажиллах хүчний ихээхэн хомсдол үүсээд байна. Жишээлэхэд, Их Британид мах боловсруулах салбарт ажиллах 10 ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа тухай “BMPA” мэдээлжээ. Гэтэл энэ салбарт нэг ажилчин дадлагажуулан бэлдээд ажилд авахад 18 сар шаардлагатай байдаг аж. Иймд 10 мянган мэргэжилтэй боловсон хүч бэлдэх хүртэл маш их хугацаа шаардагдах болоод байгаа юм байна. Ажлын хүчний ийм их хомсдол тулгарсан  Их Британийн мах үйлдвэрлэх салбарынхан нядалсан гахай, малын махыг жижиглэн худалдаанд оруулахын өмнө эхлээд Европын холбоо руу экспортолж, тэндээ махыг эвдэж, жижиглэн ангилаад буцаан импортолж оруулж ирдэг болжээ.

 Мах үйлдвэрлэх, боловсруулах салбарт ажлын хомсдол үүссэнээс болоод ферм дээрх гахайн малын тоо толгой огцом нэмэгдээд, зарим фермийн ачаалал дээд цэгтээ тулсан тухай Британийн “Үндэсний гахай тэжээгчдийн ассоциаци”-аас мэдэгдэл гаргасан байна. 

 Мөн Их Британийн худалдааны салбарынхан Засгийн газартаа хандаж ажлын хүчний хомсдолоос үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудлыг шийдэх улс түвшний чуулга уулзалт зохион байгуулахыг санал болгоод байгаа юм байна. Их Британийн худалдааны танхимын арилжааны бодлого хариуцсан салбарын тэргүүн Уильям Бейн энэ талаар тайлбар өгөхдөө асуудал маш ноцтой болсон, худалдан авалт огцом өсдөг Зул сарын баяр дөхөх тусам ажлын хүчний хомсдолоос үүдэлтэй асуудал улам бүр хурцдах болно гэжээ.

 Үүний өмнөхөн Их Британийн худалдааны хамгийн том холбоод Засгийн газардаа хандан ажиллах хүчийг татах тусгай 12  сарын виз бий болгох хүсэлт гаргасан. Гэвч Их Британийн Засгийн газар, Дотоод хэргийн яам нь Европын холбооны ажилчдад ийм виз гаргах бодолгүй байгаагаа ойлгуулжээ. Гэхдээ салбарт тулгараад байгаа асуудлыг бага ч болов  хөнгөлөхийн тулд махны үйлдвэрт ажиллах 800 түр виз, шувуу боловсруулах үйлдвэрт ажиллах 5,5 мянган түр виз гаргаж өгсөн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 19 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 21 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22