Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье

О.Шүрэнцэцэг
2021/11/04

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар гаргав. Албан даалгаврын дагуу холбогдох алба, агентлаг, ажилтан, албан хаагчид хичээнгүйлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа. Үндэсний хорооны хуралдаанаар зарим асуудалд нэгдсэн шийдвэрт хүрч, Засгийн газрын хуралдаанд оролцуулж танилцуулахыг үүрэг болгов. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, Богдхан төмөр зам, Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон  тойрог замын ТЭЗҮ-ийг яаралтай хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэл өглөө.

Түүнчлэн цагийн зөрүүтэй ажлын цагийг судлах, машины импортын бодит байдал, нүүлгэх шаардлагатай объектын жагсаалт зэрэг асуудлыг Улаанбаатар хотын иргэдийн саналыг сонсож, шаардлагатай бол нийт иргэдээс төлөөллийн түүвэртэй санал асуулга явуулах тухай саналыг Ерөнхий сайд дэвшүүлэв. Шууд ардчиллын зарим аргыг хүнд шийдвэр гаргахын өмнө ашиглахаас аргагүй гэдгийг мөн тодотгож байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цааш нь хэлэхдээ:

-Жилд 50-60 мянган автомашин импортоор орж ирж байгаагийн 60 орчим хувь нь Улаанбаатарт зорчдог. Нийслэл Улаанбаатар хот стандарттай байх ёстой. Хэдэн байшингийн дунд нэг зогсоол, спорт төв  байх юм, нийслэлийн хэмжээнд хэдэн машин зорчих боломжтой юм, ногоон байгууламж нь ямар байх юм гэхчлэн стандартыг тогтооё. Бодит байдлыг ард нийтэд мэдээлье, сурталчилъя. Бодит байдлаас илүү үнэн гэж байхгүй.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болоод УИХ-ын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа, тогтоол, шийдвэр хэрэгтэй байгааг танилцуул. Эрх зүйн түвшний шаардлагатай шийдвэрийг Засгийн газар бүрдүүлж өгье. Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан, хотод эрх мэдэл өгч байгаа. Ер нь Улаанбаатар хот эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа газар. Тиймээс Үндэсний хороо ажиллаж буй энэ цаг мөчид холбогдох яамд, сайдтай хамтран ажиллаж, асуудлаа шийдүүлээрэй.

Ерөнхий сайдын хувьд би хүсэж буй зүйлээ ойлгуулахад тань дэмжлэг үзүүлье, үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулъя, ТЭЗҮ-ээ гаргаад ирвэл санхүүжилтийг нь шийдүүлж өгч чадна. Дээрээс нь би та бүхнийг хамгаалж чадна, улс төрийн хувьд. Бусад зүйлсээ та бүхэн хий. Гол өрсөлдөгч чинь цаг хугацаа. Тиймээс жижиг эгогоо гээж, яам тамгаар хуваагдалгүй, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг шийдье гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 19 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 21 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22