Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 450 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 366 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12 741 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 5521-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 273 иргэний бие нэн хүнд байна.
Сүүлийн 24 цагт 9 аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Тодруулбал Баянхонгор, Говь-Алтай, Говь сүмбэр, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна