Данийн эмч нар вакцин хийлгэсэн хүмүүсээс илэрдэг COVID-19-ийн шинж тэмдгийг дурдав

О.Шүрэнцэцэг
2021/11/08

Вакцин хийлгэсэн хүмүүс COVID-19 туссан ч өвчний явц нь вакцин хийлгээгүй хүмүүсийнхээс хавьгүй хөнгөн байдаг. Дани улсын халдварт өвчний тасгийн эмч, эрдэмтэд Danmarks Radio-д ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ.

 Мэргэжилтнүүд вакцин хийлгэсэн хүмүүст илэрдэг COVID-19-ийн шинж тэмдгийг дурджээ. Тухайлбал, вакцин хийлгэсэн хүмүүс COVID-19 туссан тохиолдолд хамгийн олон илэрдэг шинж тэмдэг нь толгой өвдөх, ханиалгах, хоолой хөндүүрлэх, найтаах, нус гоожих юм байна. Арай цөөн тохиолдолд халуурдаг бас үнэрлэх чадвараа алддаг аж.

 Үүнээс гадна корона вирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч байсан өвчний явц нь янз бүр байх тохиолдол олон байдаг аж. Тэгэхээр вакцин хийлгэсэн хүн ч гэлээ COVID-19 тусвал явц нь хүнд байж, заримдаа бүр үхэлд хүргэх аюул байна. Гэхдээ ингэж хүндрэх тун ховор тул вакцин хийлгэсэн хүн туслаа ч эмнэлэгт хэвтэж нас барах магадлал маш бага гэдгийг эрдэмтэд онцолжээ.

 Вакцин хийлгэсний дараа үүсэх үр дүн нь тухайн вакцин, тухайн хүний биеийн онцлог, нас зэрэг зүйлсээс ихээхэн хамаардаг тул гардаг дүр зураг нь янз бүр байдаг аж. Мэргэжилтнүүдийн тогтоосноор 70 ба түүнээс дээш насныханд вакцин хийлгэсний дараах үр дүн нь зургаан сарын дараа буурдаг тул үүн дээр нэмж ахин нэг тун вакцин хийлгэвэл клиник явц нь сайжирдаг юм байна.

 Гэхдээ корона вирусийн эсрэг вакцины бүх тун хийлгэлээ ч COVID-19-ийн халдвар авбал бусдад халдааж болзошгүй тул өвчнийг илрүүлэх шинжилгээ өгч байх нь маш чухал гэдгийг эрдэмтэд бас онцолжээ. Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн хамар ба хоолой дах вирусийн тоо өндөр байдаг тул бусдад өвчин халдаах чадвар нь ч бас өндөр байдаг юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 19 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 21 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22