УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг БНХАУ-ын иргэнийг зодож, бэртээсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж эхэлсэн.
Тэгвэл энэ талаар тэрбээр ийн тайлбар өглөө. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй.Би тийм хүн огт танихгүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би олон сар таягтай явж байна, яаж хүн зодох вэ дээ. Энэ бол худал мэдээлэл” гэлээ.
Тэгвэл ЦЕГ-аас мэдээллийн дагуу шалгалтын ажил үргэлжилж байна гэх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна