Компаниуд 608,5 сая модыг 10 жилийн хугацаанд тарьж ургуулахаа баталгаажуулав

О.Шүрэнцэцэг
2021/11/12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин үндэсний компаниуд нийт 608.500.000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин нэгдэж буй аж ахуй нэгжүүдэд мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, хамтран ажиллах юм.

 

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй компаниуд:

 “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК 180,000,000

“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК 100,000,000

 “БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК 100,000,000 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 100,000,000

 “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК 40,000,000 

“ӨСӨХ ЗООС” ХХК 30,000,000 

“САУСГОБИ СЭНДС” ХХК 15,000,000

 “СТЕП ГОЛД” ХХК 10,000,000 

“ТАВАНТОЛГОЙ” ХК 6,000,000

 “БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК 5,000,000

 “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК 5,000,000

 “БОРОО ГОУЛД” ХХК 3,000,000

 “ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК 3,000,000 

“БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК 2,500,000

 “АЛТАЙН ХҮДЭР” ХХК 2,500,000 

“МОНГОЛРОСЦВЕТМЕНТ” 2,000,000

 “МОНПОЛИМЕТ ГРУПП” 1,000,000 

“БАГАНУУР” ХХК 1,000,000

 “МОЭНКО” ХХК 1,000,000

 “ПЛАТИНУМ ЛАНД” ХХК 1,000,000

 “ШИВЭЭ ОВОО” ХК 500,000 мод тарьж ургуулахаар батламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 19 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 21 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22