“Эрдэнэс Монгол” нэгдэл “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийллээ

О.Шүрэнцэцэг
2021/11/12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж Батламжид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Батламжид гарын үсэг зурах ёслолд оролцов. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн энэхүү арга хэмжээнд“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан болон охин, хараат компаниудын удирдлагууд мөн оролцсон юм.

Батламжид гарын үсэг зурснаар 2030 он хүртэл

“Эрдэнэс Монгол” ХХК 5 сая мод,

“Оюу толгой” ХХК болон “Эрдэнэс Оюу толгой ХХК-иуд 100 сая мод,

“Бадрах Энержи” ХХК 5 сая мод,

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3 сая мод,

“Багануур” ХК 1 сая мод,

"Шивээ-Овоо" ХК 500 мянган ширхэг мод тарьж ургуулан арчилж тордоно. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулахад “Эрдэнэс Монгол” нэгдлийн ажилтан бүр үүрэг оролцоо чухал байдаг. Иймд нэгдлийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ажилтан бүр идэвхитэй оролцож, мод тарих уриалга гарган мод тарих, арчлах ажлыг эхлүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 11 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 17 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 19 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 21 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22