Улсын Драмын Эрдмийн Театрыг “Хангарди” одонгоор шагналаа

О.Шүрэнцэцэг
2021/11/12

 Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди”  одонгоор шагналаа.  Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90 дэх үзвэрийн жилтэйгээ золгож байна. Тодруулбал, 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улсын төв театр  байгуулагдаж, зохиолч С.Буяннэмэхийн  “Үнэн” жүжгийг  дуу, хөгжимтэйгээр найруулан тавьж, тайзны нээлтээ хийж байсан  аж.  

Түүхэн хөгжлийн 90 жилийн  хугацаанд тус театр дэлхийн  сонгодог бүтээлүүд болон өөрийн орны зохиолчдын 500 гаруй сор бүтээлийг урлагийн их тайзнаа амилуулж, үе үеийн алдар цуутай олон уран бүтээлчийг төрүүлэн, нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэх, тэднийг соён гэгээрүүлэх их үйлсэд болон урлагийн салбарт онцгой их хувь нэмэр оруулсан юм.  

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардуулан өгөх  үеэрээ Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Драмын алтан тайзан дээр гарч ирээд тайз,  дэлгэцийн уран бүтээлээр л уулзаж байсан аугаа их уран бүтээлчдийн  өмнөөс харж байгаад үг хэлнэ гэдэг амаргүй юм байна. Энэ танхимд байгаа бүх хүн авьяас билэг,  хүчин зүтгэл, хөлс хөдөлмөрийн үр шимээрээ Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд соён гэгээрлийн том хувь нэмэр оруулсан. Театрын урлаг нь  хүн төрөлхтөний оюун санааны хөтөч, нийгмийн толь байсаар ирсэн. Өндөр босгоор алхан орж ирж, өргөн сандалд дүүрэн суусан алтан тайзны эзэд, ариун сүмийн бурхад та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс уран  бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 21 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22