Ирэх сарын нэгнээс эхлэн Орос таван оронтой агаарын харилцаагаа сэргээхээр болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мээдэлснээр, 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Аргентин, Бразил, Бангладеш, Коста-Рика, Монголтой харилцах агаарын харилцаагаа сэргээхээр болсон талаар ОХУ-ын Коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Манай улсад агаарын хилээ нээснээр Москвагаас Улаанбаатар руу долоо хоногт гурван нислэг, Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудаас Монгол руу долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна