Замын-Үүд боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5,359 тээврийн хэрэгсэл байна

О.Шүрэнцэцэг
2021/11/17

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнээс үүдэн Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна. Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70%, экспортын бүтээгдэхүүний зургаа орчим хувь нь нэвтэрдэг. Өнөөдрийн байдлаар авто замын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5,359 тээврийн хэрэгсэл байна. БНХАУын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан. Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх талаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзалт хийлээ. Замын-Үүдэд тээвэрлэлт хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсэж буйгаа илэрхийллээ.

Гашуунсухайт боомтоор өдөрт 600-700 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр ажиллаж байна 

Гашуунсухайт хилийн боомтоор өмнө нь өдөрт 900-1,100 нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг байсан бол одоо өдөрт 500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна. КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан нүүрсний экспортыг цаашид нэмэгдүүлэх өдөрт 600-700 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа танилцууллаа. Хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд хүн хоорондын харилцаа үүсэхгүй чингэлэг тээврийн терминал онцгой үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Монголын болон Хятадын жолооч машинаасаа буулгүйгээр чингэлэг солилцож автомат ариутгал, шалган нэвтрүүлэхээр зорчиж байна. Мөн битүүмжилсэн багийн системээр жолооч нар тээвэрлэлт хийж, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна

Одоогоор тус боомтод 150 битүүмжилсэн баг 3,117 жолооч нүүрс тээвэрлэж байна

Битүүмжлэгдсэн тээврийн багуудын хуваарийг долоо хоногоор гаргаж боомтын зөвлөл, орон нутгийн онцгой комисс, тээвэрлэлт хийж буй ААН, жолооч нарт харагдах байдлаар ил тод зохион байгуулдаг гэдгийг бүрэн эрхт боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав онцоллоо. Битүүмжлэгдсэн тээврийн багийн хувиар хийхдээ багуудын хилээр нэвтэрсэн огноо, гаалийн байгууллагын ачаа тээврийн бүртгэлд хамрагдсан дарааллыг үндэслэн хилийн мэргэжлийн байгууллага, Гашуунсухайт дахь гаалийн газар, МХЕГ, АТҮТ, ГИХГ зэрэг байгууллагын төлөөлөл тээвэрлэгчдийн хяналтын дор хувиар хийдэг байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 21 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22