Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
С.Энхболд: "Сүүлийн өдрүүдэд ПСР-аар батлагдаж байгаа тохиолдлын тоо буурж байна. Сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд буурах шат ругаа орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9795 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Бид оргил үедээ 22400 орыг дэлгэж байсан бол долоо хоногт энэ тоо 5000-аар буурч байна гэсэн мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлэгдэж байгаа 9795 хүнээс 2494 нь хүүхэд, 506 нь жирэмсэн эх байна. Нийт батлагдсан тохиолдол 640 мянга бол нас барсан тохиолдол 1836 байна.
Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг спортын арга хэмжээг сэргээсэн. Ингэхдээ бүүстэр тунг хийлгээгүй бол түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа. Төрийн албан хаагчаас бусад нь цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно. Хамгийн гол нь бүүстэр тунг 50 хувьд хүргэх ёстой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна