Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: Богд уул, Мод, Туул голын хөвөөгөө байгалаар нь авч үлдмээр байна. Иргэд, аж ахуй нэгжүүд битгий уулаа ухаж, голоо бохирдуулаарай. Модоо битгий устгаарай. Хэдэн жилийн дараа та бидний үр хүүхэд зугаалдаг уул нь модтой, гол устайгаа орчин үлдээхийн төлөө ажиллана. Ялангуяа аж ахуй нэгжүүд Богд уул орчимд нэмж битгий байшин барилга бариарай. Эргээд та бүхний хийсэн зүйлсийг юугаар ч нөхөж баршгүй хохирол учирна шүү. Ямар ч мөнгөөр энэ уул, гол усаа бид сэргээж чадахгүй.Тиймээс 4 дэх өдөр буюу Пүрэв гарга Богд уул орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэйгээ уулзалт хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна