2021/12/06
USD 2,811

“Тодканнам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

О.Шүрэнцэцэг
2021/11/20

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2021.11.19 нд  болохоор товлогдсон байсан ч хойшилжээ.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэний хариуцагч Д.Тодномбат Ковид19 халдварын ойрын хавьтал болсон тухай бичиг баримт ирүүлжээ. Харин шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.22.32
хэдэн ч удаа энэ эмнэлэгт хүний амь үрэгдэв хүмүүсээ элдэв зар сурталчилгааны дагуу бие эрхтэндээ элдэв засвар хийлгэж эрсдэлд орохоос болгоомжлоё . таны мөнгийг салган авах гэж мөнх амьдралыг амлагч хүртэл гараад ирчихсэн байгаа энэ бүхэн худал шүү
Хариулах