Богд Зонховын хөшөөг 13.7 тэрбумаар барихаар Хятад компаниас саналыг нь авчээ


Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 32.5 тэрбумаар түүх, шашны соёлыг сурталчлах зорилгоор Богд зонхова хөшөөт барилга барихаар төсөвлөж, улмаар санхүүжилтийг нь зогсоохоо Засгийн газраас мэдэгдэв. Уг барилгын ажилд энэ онд ердөө 5.5 тэрбумыг төсөвлөж, 1.5 тэрбумыг нь тендер шалгаруулах журмаар зарцуулахаар төсөвлөөд байв.

Гэвч ямар ч тендер зарлагдаагүй байхад барилгын ажил нэлээд явчихсан нь анхаарал татаж буй. Улмаар 2022 оны төсөвт суулгахын тулд Барилгын хөгжлийн төвөөр 32.5 тэрбумаар баригдах дүгнэлт гаргуулсныг бид баримтаар дэлгэсэн.

Тэгвэл уг дүгнэлтэд, барилгын нийт ажлын тооцоолыг гаргахдаа метал карказан хийц бүхий 21 метр өндөртэй алтадмал Богд Зонхова хөшөөг 13.7 тэрбумаар барихаар төсөвлөж суулгажээ. Өөрөөр хэлбэл, 32.5 тэрбумын 13.7 тэрбумаар нь хөшөө барьж, үлдсэн 18.8 тэрбумыг нь барилгын ажилд зарцуулах төсөөллийг Барилгын хөгжлийн төвөөс гаргаж өгсөн аж. Дүгнэлтэд,

Богд зонхова бурхан нь дахин давтагдашгүй оюуны өмч, уран барилгын түүхэнд хамаарах бөгөөд материалын орц, норм үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа журам, үнэлгээгээр шууд үнэлэх боломжгүй байна гэж тодотгосон байна.
Тайлбар:Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд Хятад компанийг иш татсан байдал
Ингэхдээ БНХАУ-даа хүрэл цутгамал, уран барилгын хийцээрээ толгой цохьдог Jingxi toqine metal crafts компаниас ирүүлсэн саналд үндэслэсэн гэж тодотгож өгсөн байна. Уг компани нь Тайваньд 38 метр бурхны хөрөг бүхий барилга барьсан, ихэнх төслүүдээ гадагш нь хэрэгжүүлдэг, дотооддоо соён гэгээрүүлэх чиглэлд бурхны баримал олноор бүтээсэн компани байна.

 Эх сурвалж: eguur.mn

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22