Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барив

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.


 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны  төсвийг боловсруулсан гэж Засаг дарга Д. Сумъяабазар онцолсон юм. Мөн тэрбээр УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулсныг тодотголоо. Улмаар өргөн барьсан төслүүдийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж өгөхийг хүсэв.


Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “2022 он бол Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, түүний харьяа агентлагуудын үйл ажиллагааны хувьд чухал жил болно. Нийслэлийг удирдаж байсан үе үеийн ИТХ, Засаг дарга нар бий болгохыг зорьж байсан эрх зүйн томоохон шинэчлэлүүдээ бид батлуулж чадсан. Тэр дундаа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, эрх зүйн шинэ орчин дээр тулгуурласан эдийн засгийн шинэчлэлийг хийхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, хөтөлбөр, арга хэмжээнүүд, тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй нэн шаардлагатай асуудлуудаа шинэ оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь чухал” гэлээ. Улмаар эдгээр баримт бичгийг Нийслэлийн ИТХ хуулийн хугацаанд хэлэлцэн, батлахыг тодотгосон юм.
 


Үргэлжлүүлээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл”, “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн дөрвөн асуудлыг  Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцэх тогтоолын төслийг батлав. Ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр буюу  пүрэв гарагт хуралдуулахаар товлоод байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22