Завхан аймаг: Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн халаалтыг хэвийн горимд шилжүүллээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллалаа.

Тус эмнэлгийн халаалт долоо хоногийн өмнөөс доголдож эхэлсэн бөгөөд эмнэлгийн зүгээс дулаан үйлдвэрлэгч “Оч дөл өлзийт” ХХК-д албан бичиг хүргүүлж, шаардлага тавьсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Харин компанийн зүгээс уурын зууханд доголдол гарсан, нүүрсний чанар муу, мөн ажилчдын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэдэг тайлбар хийлээ.

Аймгийн Засаг дарга Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийг дулаанаар хангаж буй “Оч дөл өлзийт” ХХК-д халаалтыг яаралтай сайжруулах үүрэг даалгавар өгч, галлагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, АЗДТГ-аас хамтарсан хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.

Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт өнөөдрөөс хэвийн горимд шилжээд байна.

Мөн зарим төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн халаалт муу байгаа тул Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй уурын зуухнуудад хяналт шалгалт хийж, халаалтыг сайжруулахыг Эрчим хүчний зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22