Соёлын дэд сайд М.Батбаяр: "Богд зонхова" төслийг Соёлын яамнаас оруулаагүй

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

"Богд Зонхова" төслийн талаар Соёлын дэд сайд М.Батбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр  2020 оны арваннэгдүгээр сард улсын төсвийг хэлэлцэх үед "Богд зонхова" төслийг Соёлын яамнаас оруулаагүй. УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд "Богд зонхова" төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр Соёлын яамны 2021 оны төсөвт нэмж суулгасан. Уг төслийн өртгийг 5.5 тэрбум, 2021 оны санхүүжилт 1.5 тэрбум төгрөгөөр суусан. Ингэснээр Монгол Улсын төсвийн тухай хуульд заасны дагуу Соёлын яам түүх шашин соёлын "Богд зонхова" төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв, эдийн засгийн тооцоолол, зураг төсөл хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ төслийг анхнаасаа төсөвт суулгаагүй байсан учраас 5.5 тэрбумыг яаж тооцсоныг мэдэхгүй. Иймд төсөвт суулгасан барилгын зураг төсөл байгаагүй байсан учир барилгын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай болсон. Энэ бүхэн ганцхан соёлын яамны оролцоотой хийгддэг зүйл биш. "Богд зонхова"  төсөлд төсвөөс нэг ч төгрөг гараагүй, гэрээ хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Тендер зарлаагүй" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 10 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 16 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 18 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 20 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 21 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22