Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва: Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.

Ардын жүжигчин П.Цэрэндагва Хөдөлмөрийн баатар болсон. Тэрбээр сэтгэгдлээ ийн хуваалцав.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва "Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна. Энэ бүрдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Төрдөө үнсүүлнэ гэдэг бол сэтгэл хөөрч, огшихын зэрэгцээ бодож санаж тунгаах зүйл их байна.Үе үеийг өртөөлөн энэ театрыг өдийг хүртэл авч явсан уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, Монголын театрын урлагийн оргил үеийг нэгэнтээ эзэгнэж явсан үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.Ачааны хүндийн үүрэхэд бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе. 

Сэтгэл хөөрөхгүй, огшихгүй байхын арга алга. Гэхдээ тунгааж бодохоо мартаагүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах хүний ноён нуруутай байх болно гэдгээ хэлье. Ханьдаа их баярлаж байна. Аливаа юмны ар талд хань байдаг гэдгийг та бүхэн ойлгож, ухаарч мэдэх байх. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард тань хань нь байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 15 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 17 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 19 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 19 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22