Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол болно

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар 19 дэх жилдээ Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг 2021 оны 11-р сарын 26-ны өдөр буюу Анхдугаар Үндсэн хууль батлагдсан, Тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан энэхүү түүхэн өдөр төрийн ордонд зохион байгуулах билээ.

Энэ онд Монгол Улсын хэмжээнд нийт 43 166 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд тус хүүхдүүдэд "Монгол Улсын Иргэний Андгай өргөх ёслол”-ыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж Иргэний үнэмлэх гардуулдаг уламжлалтай юм.

Мөн үүнтэй холбогдуулан 2021 оны 11-р сарын 25-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүд, их дээд сургуулиуд хичээл эхлэхээс өмнө төрийн дууллаа эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Даяарчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед, түүх соёл, уламжлалаа дээдэлж, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэлтэй иргэний эх орондоо оруулах хувь нэмэр асар их юм. Иймд эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд тус ёслолын арга хэмжээний зорилгo юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 15 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 17 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 19 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 19 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22