Дээрэмчид сугалааны мөнгөөр зэвсэг авахыг шаарджээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Мексикт сугалаагаар 20 сая песо /ойролцоогоор 300 сая төгрөг/ хожсон цэцэрлэгийн ажилтнууд орон нутгийн дээрмийн бүлэглэлийн дарамтад ороод байгаа тухай “BBC” мэдээлсэн байна. Мексикийн өмнөд нутаг дах Чьяпас мужийн Окосинго нэртэй жижиг хотын цэцэрлэгийн хамт олон 2020 оны есдүгээр сард болсон Засгийн газрын сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон аж. Сугалааны тасалбарыг нэрээ нуусан хүн урьдчилан бөөнөөр нь худалдан аваад Мексикийн хамгийн ядуу сургууль, цэцэрлэгүүдэд тараасан байснаас нэг нь ийнхүү азтай байж. 

 Цэцэрлэгийн ажилтнууд, 20 хүүхдийн эцэг эх ийм мөнгө хожсондоо их баярлан, хожлыг цэцэрлэгийг тохижуулахад зарцуулахаа мэдэгдсэн байна. Гэтэл удалгүй тус хотод үйл ажиллагаа явуулдаг “Los Petules” нэртэй дээрмийн бүлэглэл цэцэрлэгийн ажилтнууд ба хүүхдийн эцэг эхчүүдийг дарамталж эхэлжээ. Гэмт этгээдүүд хөрш зэргэлдээ хотын дэрмийн бүлэглэлтэй дайн зарласан атал зэвсэг худалдаж авах мөнгөгүй болсон тул багш нар, эцэг, эхчүүд тэдэнд хожлынхоо мөнгөөр буу сум авч өгөх ёстой гэж мэдэгджээ.

 Цэцэрлэгийн захиргаа, эцэг эхчүүдийн зөвлөл дээрэмчдийн шаардлагыг биелүүлэхээс татгалзан хожлын мөнгөний нэлээд хэсгийг цэцэрлэгт шинэ дээвэр хийлгэхэд зарцуулж орхижээ. Улмаар үлдсэн мөнгийг 2021 онд цэцэрлэгийн ойр орчмыг тохижуулахад зарцуулахаа мэдэгдсэний дараа дээрэмчид бүр гаарч ил цагаан сүрдүүлэх болж. Удалгүй буюу энэ оны гуравдугаар сард нэг хүүхдийн эцэг, эхийг буудаж хөнөөгөөд, аравдугаар сард цэцэрлэгт ирсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү дайралт хийжээ. Үүний дараа азтай бас азгүй цэцэрлэгтэй холбоотой 28 гэр бүл хотоос зугтсан байна. 

 Бий болсон нөхцөл байдлын талаар эцэг, эхийн зөвлөл хотын болон орон нутгийн удирдлагад мэдэгдсэн тухай эцэг, эхийн зөвлөл мэдэгдээд цаашид дээрмийн бүлэглэлийн зэвсгийг хурааж, татан буулгаагүй цагт төрөлх гэр орондоо иргэж ирэх боломжгүй болсноо зарласан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 15 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 17 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 19 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 19 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22