БШУ-НЫ САЙДЫГ ХУУЛИЙНХАН ДИЙЛЭХ ҮҮ?


Боловсрол, шинжлэх ухааны  сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн эхний өдөр  боловсролын байгууллага болох МҮИС, түүний удирдлага, багш, ажилтан, суралцагсадыг   илэрхий  гүтгэсэн үгийг улс орон даяар  хэлсэн   билээ.

Л.Энх-Амгалан хэлэхдээ “Энэ бол луйвар. Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэж байсан бол өдгөө эрхэм сайд сургуулийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаад дуудагдаж шалгагдаж байна.   

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэгчээр Л.Энх-Амгалан сайд өнгөрсөн долдугаар сард чуулганы танхимаас “МҮИС нэрийг төр заавал буцааж авна” гэж сүржин мэдэгдэхэд УИХ-ын гишүүн Н.Учрал “Нэгэнт оюуны өмчөөр авчихсан нэрийг төр буцаагаад авахаар тэр сургуулийг төгссөн хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх тухай” анхааруулан хэлж байсан билээ.

    Монгол Улсын боловсролын байгууллагыг тэргүүлж буй сайд хүн харьяа байгууллагаа нотолгоо үндэслэлгүйгээр Монгол Улс даяар гүтгэн доромжилж хулгайчаар нь дуудаж зарласан болохоор хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж таарна.

МҮИС нь Монголын боловсролын салбарт 20 жилийн түүхтэй, салбартаа тодорхой хувь нэмэр оруулж яваа боловсролын байгууллагын нэг. Гэтэл салбарын сайд нь боловсролын салбарт суралцагч, салбарт ажиллагсдаа улс орон даяар "Хулгайч, луйварчин" гэж доромжилчихлоо.

МҮИС нэрийг Монгол Улсын Бүртгэлийн ерөнхий газраас давхцалгүй байна гэж үзэж олгосон. Боловсролын яам нь ч энэ нэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2000 оны эхээр олгож, тухайн үеийн сайдын тушаал гаргасан нь өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

МҮИС, МУИС-ийн нэрний давхцал бий эсэх асуудал Монгол Улсын шүүхээр 2017 онд ороход шүүхээс нэрний давхцал байхгүйг тогтоосон байдаг.

    Хэдийнэ шүүхээр эцэслэгдэн  шийдэгдсэн, Монгол Улсын шүүхийн шийдвэр гарсан байтал сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын хууль, шүүхээс давж "Би хурааж авна, луйварчин, хулгайч" гэж чангаар хашгичсан. Монгол Улсын хуулийн өмнө хэн бүхэн эрх тэгш байх зарчим манай улсад үйлчилдэг. Түүнээс энгийн иргэдэд нэг өөрөөр, сайдад нэг өөрөөр үйлчлэх ёсгүй л дээ.

Манай улсад аливаа эрх зүйн асуудал, маргаан  хуулийн дагуу  шүүхийн журмаар зохицуулагддаг.

МУИС, МҮИС-ийн нэрний асуудал дээр Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тус тус дүгнэлтээр " МҮИС-ийн нэр нь ямар ч давхцалгүй, зохих хууль зөрчөөгүй байна" гэдгийг тогтоосон байдаг.

Төрийн сайд гэхээрээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа газрын нэрийг шууд булааж авах, мөн нэр хүндэд нь халдаж “Хулгайч, луйварчин” гэж гүтгэн дормжлох эрх байхгүй. Хулгай, луйвар хэрвээ байгаа бол түүнийг нь хийсэн эзэн бие байх ёстой.

Тиймээс сайд Л.Энх-Амгалан Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурор дээр хянагдаж байгаа “нэр хүндэд халдсан” гэх сургуулиас гаргасан гомдлын дагуу шалгагдаж буй “сэжигтэн” болж байна.

    Өнөөг хүртэл “Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэж хэлж буй сайд Л.Энх-Амгалан одоо хуулийн байгууллагад МҮИС хэнээс юуг хулгай хийснийг нотлох үүрэгтэй болж байна. Хулгайч гэж хэлсэн үгээ хэрвээ нотолж чадахгүй бол тухайн байгууллагыг Монгол Улс даяар гүтгэсэн болж таарна.

    Хэрвээ иргэн хүн төрийн сайдыг Монгол даяар “Хулгайч, луйварчин. Надаас хулгай хийсэн” гэж зарласан бол хуулийн байгууллагаас хариуцлага тооцох байсан байх.

Хорь гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй МҮИС, тухайн сургуулийн төгсөгчид, хамт олон гэнэтхэн нэг өдөр төрийн сайдаар гүтгүүлж доромжлуулаад тухайн сургуулийн суралцагч нар сошиал дайралтад хүртэл өртсөн.

Энэ бүхэн гэмт хэрэг биш гэж үү. Боловсролын сайд нь их, дээд сургуулийн элсэлт авдаг ид үе болох есдүгээр сард МҮИС-ийн нэр хүндэд халдан “Хөдөөнийхөн ирж суралцдаг сургууль, нэрийг нь хурааж авна, захирлыг нь хулгайч луйварчин” гэж түмний өмнө зарлах нь яавч  нь хүнд гэмт хэрэг болж таарнаа даа.

Илэрхий  ийм хэргийг  хэргийг УМБГ, Нийслэлийн прокурор шударгаар шийдэж чадах уу.

БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг хуулийн байгууллага дийлэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

    Хууль бүгдэд ижил үйлчилнэ. Эндээс шударга үнэн эхэлнэ. Иргэн хүн эвгүй үг хэлээд л  наад зах нь Зөрчлийн хуулиар шийтгэл хүлээж байгаа. Сайд хүн гүтгэлэг тарааж болно гэсэн хууль байхгүй. Албан тушаалд үйлдчилдэг хууль гэж үгүй.  Шударга ёс эндээс эхэлнэ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 6 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 13 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 15 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 17 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 17 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22