ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав

Н.Мижидмаа
2021/12/01

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед таны айлчлал болж байгаагаараа их онцлогтой байна. Орос Улс бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, дэмжин дипломат харилцаа тогтоосон анхны улс билээ. Энэ удаагийн айлчлал манай цэргийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар “2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” зорилтыг тусгаж, зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангах бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид Зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийг шинэчлэх зорилтыг ОХУ-тай тогтоосон цэрэг-техникийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг цаашид ч тууштай баримтлах болно. Хоёр улсын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтсон уламжлалаар цаашид үргэлжлэн амжилттай өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Талууд хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов цар тахлын хүнд хэцүү цаг үеийг үл харгалзан төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцлоод олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсын нутагт уламжлалт “Аравт” морин марафон, “Цэргийн ралли” тэмцээнүүдийн гуравдугаар шатыг зохион байгуулагдана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 6 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 13 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 15 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 17 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 17 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22