Төрсөн охиноо хүчиндсэн этгээдийг ЗХЖШ хаацайлсаар байх уу?


ЗХЖШ-ЫН "УРДАА БАРЬДАГ" АЛБА ХААГЧ ТӨРСӨН ОХИНОО 2 ЖИЛ ОРЧИМ ХҮЧИРХИЙЛЖЭЭ  

Төрсөн охиноо 12 настай байхаас нь хоёр жилийн хугацаанд хүчиндсэн этгээдийн хэрэг шүүхийн шатанд ирээд байна. Тэрбээр өдгөө 35 настай, Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, сургагч ахлагч цолтой. 2007 онд Сьерра Леонед, 2008 онд Иракт, 2011 онд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнагдсан Зэвсэгт хүчний жанжин штабын “өмнөө барьдаг” алба хаагч нарын нэг.

“ХЭЛЧИХВЭЛ ЭЭЖ, ДҮҮ БИД ГУРВЫГ ААВ УЛАМ ЗОДНО" ГЭДЭГ АЙДСЫН УЛМААС ОХИН ЖИЛ ГАРУЙ НУУЖЭЭ 

Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрбээр 2019 оноос буюу том охиноо 12 настай байхаас бэлгийн хүчирхийлэл тогтмол үзүүлсэн хэргээр ийнхүү Эрүүгийн хуулийн 12.1 дэх зүйлийн 4 дэх заалтаар яллагдаж, өдгөө цагдан хоригдоод байна. 2019 оны 10-р сард Г согтуу гэртээ ирж, эхнэрээ зодсон учир эхнэр нь гэрээсээ зугтаж гарсан тэр шөнөөс эхлэн охиноо хүчирхийлж эхэлжээ. “Энэ талаар хэн нэгэнд хэлчихвэл ээж, дүү бид гурвыг аав улам их зодно” гэдэг айдсын улмаас хохирогч охин жил гаруй хугацаанд ганцаар шаналж яваад, өнгөрсөн наймдугаар сард ээждээ хэлснээр охины ээж цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг шалгагдаж эхэлжээ.

ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ МЭДСЭН Ч "НҮДЭЭ АНЬСАН" ЗХЖШ 

Үүнээс хойш дөрвөн сарын хугацаанд цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Г ажлаа хийсээр байжээ. Хэргийг мөрдөж байгаа цагдаагийн алба хаагч, хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс ЗХЖШ-т мэдэгдэж байсан ч тус байгууллага ямар нэгэн хариуцлага тооцож, арга хэмжээ авалгүй өнөөдөрт ирсэн байна.

“НУУДАГ" УЧРААС ГЭМТ ХЭРЭГ ДААМЖРАН, ДАВТАГДСААР БАЙДАГ УУ? 

ЗХЖШ-ын харьяа байгууллагуудад гарсан гэмт хэргийг тоолбол багагүй тоо болно. Уг нь энэ салбар хариуцлага, ёсзүй хамгийн өндөртэй, хяналттай салбар байх учиртай ч цэргийн алба хаагч нар эрүүл мэнд, амь насаараа хохирсон хэргүүд хэвлэлээр мэдээлэгдэж, албан тушаалын ялгааны улмаас ярга дэгийн зөрчил удаа дараа гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр (2021.12.01) Дотоодыг хамгаалах их сургуулийн багш сонсогчийнхоо хөлийг цаасны хутгаар зүссэн хэргийн талаар бид мэдээлснийг уншигч та санаж байгаа биз.

Энэ олон гэмт хэргийн талаар, хариуцлага, ёсзүйг сайжруулахын тулд хэрхэн ажиллаж байгааг тодруулахаар ЗХЖШ-т хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд ханддаг ч тодорхойгүй шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалздаг байдал нь хэргийг нуун дарагдуулж, тэр хэрээр дотроо бугшиж байгаагийн илрэл болдог.

ЗХЖШ-ын салбарт үйлдэгдэж байгаа уг гэмт хэргүүдийн талаар бид эргэн мэдээлж, хариуцлага, ёсзүй шаардсаар байх болно.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 4 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 10 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 12 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 14 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 15 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22