Зангараг-2 төсөл "Төгсгөл" УСК нээлтээ хийж байна

Н.Мижидмаа
2021/12/03

“Sky Pyramid” студийн 4 дэх уран бүтээл “Төгсгөл” уран сайхны кино нь үзэгчдэд удтал хүлээлт үүсгэсний эцэст өнөөдөр 12-р сарын 03-нд “Зайсан Хилл” “Prime Сineplex” кино театрт нээлтээ хийж байна.


 Төгсгөл уран сайхны киноны Зохиолч найруулагчаар “Зангараг” киноны зохиолч, найруулагч Адилбишийн Батбаатар ажилласан бөгөөд “Зангараг” төслийн хүрээнд хийгдэж буй “Төгсгөл” уран сайхны киноны гол дүрд Жүжигчин Ц.Төмөрхуяг, П.Баттөр, Б.Бямбасүрэн, Э.Чинзориг,Г.Отгонцэцэг, У.Учрал, Б.Отгонбаяр нар тоглосон юм.

“Төгсгөл” уран сайхны кино нь адал явдалт “Action”жанарын кино бөгөөд кино шүүмжлэгч нараас анхны гэсэн олон тодотголуудыг аваад байна. Уг кино нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийгдсэн бөгөөд “Mulan” болон “Мarvel”-ын сүүлийн цуврал “Shang chi” кинонуудад амжилттай ажилласан “Mongolian Stunt team” багийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллажээ.

Монголд өмнө нь хийгдэж байгаагүй хийц, тулааны онц сонирхолтой сценуудыг гаргаснаараа уг уран бүтээл хүмүүсийн анхаарлын төвд ороод байна. Төгсгөл уран сайхны киноны хамт олон нээлтийн урилгаа Монголдоо анх удаа үнэ цэнэтэйгээр түгээж байгаа ба Alfred Tailor Mongolia -гийн 350,000 төгрөгний эрхийн бичиг,“Хөөндий” брэндийн 10 %-ын хөнгөлөлтийн эрх, М&KМонголын номер нэг фото студидэд 300,000 мянган төгрөгөөр гэр бүлийн зураг авхуулах эрхийн бичиг дагалдан очиж байгаа юм. Кино уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлдээ сэтгэл хангалуун байгаа бөгөөд ирж үзсэн хүн бүхэн харамсахгүй гэдгийг онцлон хэллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28