Уламжлалт анагаах ухааны чиглэлээр БНАСАУ-д эмч нараа сургах хүсэлт илэрхийллээ

Н.Мижидмаа
2021/12/07

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд О СЫН ХО дагалдан яваа албаны хүмүүсийнхээ хамт өнөөдөр /2021.12.06/ Дархан-Уул аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Түвшинбаттай албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат хэлсэн үгэндээ “Монгол, Солонгосын уламжлалт, найрсаг харилцаа он цагийн шалгуурыг туулан 73 жилийн туршид тогтвортой урагшлан хөгжиж ирлээ. Манай хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бөгөөд Монгол, Солонгосын харилцааг хөгжүүлэхэд чин сэтгэл, хүч хөдөлмөрөө дайчилж ирсэн Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд найрамдалт харилцааны шугамаар Дархан-Уул аймагт 2008, 2015, 2017 онуудад зочлон, энэ үеэр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд барилгын салбар болон эрүүл мэндийн тэр тусмаа дорнын уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжилтнүүдийг ирүүлж ажиллуулж байсан. 2017 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох талаар тодорхой саналууд хэлэлцэж байсан ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлаас шалтгаалан хойшлуулсан. Цаашид нөхцөл байдал сайжирч гадаад харилцааны хязгаарлалтууд зохих түвшинд хүртэл буурвал 3 талт уулзалтыг зохион байгуулах боломжтой болно гэдэгт найдаж байна. Манай аймгийн хувьд цаашид БНАСАУлсад уламжлалт анагаах ухааны чиглэл тэр дундаа сэргээн засах чиглэлээр эмч нараа сургах, чадавхжуулах хүсэлтэй байна” гэсэн юм.
Элчин сайд О СЫН ХО аймгийн удирдлагаас тавьж буй саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэхийн ялдамд цар тахал хумигдаж цаг сайхан болоход БНАСАУ-д аймгийн удирдлагуудыг албан айлчлал хийхийг уриад Монголын ард түмний халуун дулаан найрсаг, сайхан сэтгэлд үргэлж талархаж явдагаа дахин илэрхийлэв.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол улсад суугаа элчин сайд О СЫН ХО айлчлалынхаа үеэр Кин Чен Уны нэрэмжит 21 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, тоног төхөөрөмж бэлэглэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 16 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 16 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 18 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 18 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 19 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 20 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28