Эрүүл мэндийн яамнаас ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнөөдөр нийт 310 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 3 нь зөөвөрлөгдөж, 196 нь Улаанбаатар хотод, үлдсэн 111 нь орон нутагт бүртгэгдсэн юм. Нийт гурван хүн нас барсан байна.
Булган, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хэнтий аймгуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна