Европын холбоо мөнгөн дэвсгэртээ шинэчилнэ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Европын холбоо 20 жилийн өмнө евро нэртэй шинэ мөнгөн тэмдэгт анх гүйлгээнд гаргаж байсан билээ. Харин одоо Европын төв банк еврогийн дизайныг өөрчлөн, шинэ Европын үнэт зүйлсийг тусгасан шинэ дэвсгэрт гаргахаар шийдсэн тухай “BBC” мэдээлжээ.

Европын төв банкны тэргүүн Кристин Лагарт еврогийн дэвсгэртийн дизайныг өөрчлөх болсон шалтгааныг тайлбарлахдаа “Бүх насны европчуудад гарал үүслээс хамааралгүй ойр болгохын төлөө” гэжээ. 

 Еврог хэрэглэсэн 20 жилийн хугацаанд Европын холбоо эдийн засгийн том хямралыг давж, Брекситийн дараа Их Британийн эгнээнээсээ алдаж, цагаачдыг олон зуун мянгаар хүлээн авч байснаа зогсоосон хилээ хаасан гээд маш олон зүйлийн ард гараад байгаа юм. Дэлхийн хамгийн том улс төрийн холбооны гишүүд энэ бүх хугацаанд өөрсдийгөө ялган таних өвөрмөц шинж чанарыг тасралтгүй хайсаар ирсэн бөгөөд түүнээсээ болж өөр зураа багагүй зөрчилдөж маргасан. “BBC”-ийн тодорхойлсноор Европын холбооны иргэн гэж онцлон ялгах боломж олгодог зургаан үнэт зүйлс байдаг юм байна. Үүнд: хүн ёсны нэр хүнд, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хуулийг дээдлэх үзэл, хүний эрх. Энэ бүх үнэт зүйл, онцлог зүйлсийг шинэ евро дээр тусган харуулна гэдэг амаргүй.

 Одоо эргэлтэд байгаа еврогийн дэвсгэртүүд шинэчлэгдээд удаагүй ч дизайн нь өмнөхөөсөө нэг их эрс өөрчлөгдсөн зүйл байсан. Эрс өөрчлөлт гэвэл 500 еврогийн дэвсгэрт эргэлтээс үгүй болсон, евро дээрх Европын холбооны газрын зураг дээр Мальт ба Кипр арлын зургийг нэмсэн. Бусдаар бол анх гарч байсан тэр чигээрээ л элдэв чамирхалгүй, хийсвэрдүү зурагтай, бага зэрэг бэлгэдлийн шинжтэй, аливаа нэг улсыг ялгаж төвийлгөөгүй.

 Одоогийн дэвсгэртүүд дээрх цонх, гүүр, хаалга нь Европын холбооны нээлттэй байдал, хамтын ажиллагаанд бэлэн байгааг бэлгэдэн харуулдаг юм байна. Аль нэг хөшөө дурсгалыг онцлон харуулж, түүгээр дамжуулан тэр хөшөөг байрладаг улс орныг онцлохгүй гэсэн үүднээс тэр бүх хаалга, цонх, гүүр нь сонгодог, готик, барокко гэх мэт уран барилгын аль нэг үеийг харуулсан бүдүүвч жишээ байдалтай харуулсан.

 Харин одоо эхлүүлж байгаа еврогийн дэвсгэртийн дизайныг өөрчилснөөр шинэ дэвсгэртүүд дээр юуг харуулж, юуг бэлгэдэх нь 2024 онд эцэслэн шийдэгдэх аж.

 Дизайныг дараах шат дараалалтайгаар өөрчилнө. Үүнд: Европын холбооны төв банкнаас холбооны гишүүн улсуудад фокус-групп бий болгон шинэ дизайнд тусгагдах ёстой сэдвүүдийн багц жагсаалтыг гаргана. Дараа нь гишүүн улс тус бүрээс гаргасан шинжээчдийн бүлэг нь урьдчилсан жагсаалтыг гаргана. Үүний дараа Европын холбооны төв банк нь сонгон авсан сэдвүүдийн талаар иргэдийн саналыг авна. Үүний дараа сонгон авсан сэдвүүдийн график шийдлийн уралдаан зарлаад, уралдааны үр дүнг ахиад олон нийтээр хэлэлцэнэ. Үүний дараа л Европын холбооны төв банк дизайны талаарх эцсийн шийдвэрийг гаргана.

 Еврогийн дэвсгэртүүдийн дизайныг өөрчлөх шийдвэрийн дараа олон нийтийн сүлжээнүүд янз бүрийн санаа дэвшүүлэн бужигнаж эхэлсэнд гайхах зүйлгүй. 

 Энэ 20 жил еврогийн бүс нь нэг ч гишүүнээ алдаагүй төдийгүй 11 улсыг хамарч байснаа 19 болж хүрээгээ тэлсэн. Улмаар дэлхийн нөөцийн гол валют болох америк долларын ноёрхлыг үгүй хийж чадсан юм. 

 Еврогийн бүсийн 19 улсад 340 сая хүн амьдардаг нь АНУ-аас давсан тоо. Түүнчлэн еврогийн ханш нь өөр хэд хэдэн улсын валюттай шууд холбоотой байдаг болохоор нийт хагас тэрбум гаруй хүний амьдралд голлох үүрэг гүйцэтгэсэн мөнгөн тэмдэгт болсон. Европын холбооны 27 улсаас Дани улсаас бусад нь  эрт оройгүй бүгд еврод заавал шилжих ёстой.

 Европын төв банк 2019 онд еврогийн бүсийн 19 орны 17-д нь төлбөрийн давамгайлах хэлбэрийг тогтоох судалгаа явуулсан. Ингэхэд, европчуудын 73 хувь нь өөр хоорондоо болон дэлгүүр лангуунд тооцоо хийхдээ бэлэн мөнгөөр хийдэг, нийт төлбөрийн 48 хувийг бэлэн мөнгөөр, 41 хувийг картаар хийдэг болохыг тогтоожээ.

 Ингээд зогсохгүй европчуудын 55 хувь нь цаасан болон зоосон  мөнгөгүй ирээдүйг хүсэхгүй байна гэж хариулсан. Европын төв банк үүнтэй холбоотойгоор мэдэгдэхдээ “Цар тахлын үеэр бэлэн бус төлбөр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч хадгаламжийн гол хэрэгсэл болж байгаагийн хувьд бэлэн валютын эрэлт нэмэгдсэн. Иймд бид “Кэш-2030” стратегийн хүрээнд ойрын ирээдүйд, тоон еврог эргэлтэд оруулсны дараа ч бэлэн мөнгө бүгдэд хүртээмжтэй байж, цаашид ч төлбөрийн хэрэгсэл хэвээр байлгах талаар арга хэмжээ авч байна” гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 6 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 6 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 6 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 6 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 7 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 8 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 8 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 8 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 9 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 10 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 10 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 10 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 10 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 11 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 11 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 11 цагийн өмнө