Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн нэгжийн зохицуулагч Ч.Гантулга


Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжүүлэхээр нийт 28.000 га газар улсын хэрэгцээнд авсан ба 9.800 га газар усан сан, нуур үүснэ

Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын (УЦС) ажил 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байна. Уг УЦС-ын маань суурилагдсан хүчин чадал 90 МВт буюу жилд 366 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллах ба эхний ээлжинд цахилгаан эрчим хүчээ импортоор (ОХУ-аас 70 хувь, БНХАУ-аас 4 хувь орчим) авдаг аймгуудыг хангах зорилготой. 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн БНХАУ-ын засгийн газраас Монгол Улсын засгийн газарт хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай ерөнхий хэлэлцээр байгуулагдаж, 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоол гарч энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг санхүүжүүлэх шийдвэр тус тус гарсан байдаг.

Үндсэндээ хоёр Засгийн газар МУ-ын тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд тусгаар улсын стратегийн ач холбогдолтой цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хамгийн зөв  шийдлийг олж харж төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд сүүлийн 30-аад жилд хэрэгжиж байгаа том төслийн нэг. Эрчим хүчний хараат бус байдал, бүсийн нийгэм эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, нөгөө талаас өсөн нэмэгдэж буй эрчим хүчний үйлдвэрлэлийг дагаад агаар орчны бохирдол, дэлхийн дулаарал, хүлэмжийн хий ихсэх байдалд Монгол Улсын олон улсын тавцанд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа явдал мөн юм. Дэлхий дээр бид ганцаараа оршдоггүй учир аливаа асуудлыг судалгаа, дүгнэлт хийж байж хамтын шийдвэрээр байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангаж, засч сайжруулах боломжтой юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талын нөлөөллийн үнэлгээ болон ТЭЗҮ, тооцоо судалгаа нь олон улсад болон МУ-д мөрдөгдөж байгаа стандарт, норм, хууль журмын дагуу хийгдсэн. Мөн нөлөөлөлд өртөж буй Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудийн 4 сумын 270 өрх 1 баг, тухайн орон нутагт байгаа соёлын өв, түүхэн дурсгалт зүйлүүдийг хамгаалах нүүлгэн шилжүүлэх ажил 2022-2025 онуудын хооронд хийгдэхээр төлөвлөсөн байна.

Нийт 28.000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаас 9.800 га газар усан сан буюу нуур үүсгэх ба энэхүү төсөл нь олон улсын болон манай улсын туршлагад байгаль орчинд хамгийн бага нөлөөлөлтэй төсөл болж байгаа юм. Мэдээж орон нутагтайгаа хамтарч нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудлуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмуудийн хүрээнд зохион байгуулж ажиллана.

Улсын тусгай хэрэгцээнд газрыг авах, нүүлгэн шилжүүлэх, газрыг чөлөөлөх ажлын хүрээнд дараах тогтоол шийдвэрүүд гарсан. Үүнд:

  1. Орон нутаг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэр

-Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 2019.07.08-ны өдрийн А/92 тоот тогтоол

-Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай” 2019.07.08-ны өдрийн 78 тоот тогтоол

  1. Засгийн газрын шийдвэр

Монгол Улсын Засгийн Газрын “Улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 2019.09.18-ны өдрийн 357 тоот тогтоол

  1. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

БОАЖЯ-наас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13/7381 албан тоотоор Дугаар 2019/J165 хуудсаар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан.

  1. Байгаль орчин,нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

 “Ньюгидропроект” ХХК болон “ЭНКО” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж 2021 оны 11 дүгээр сарын 01-нд БОАЖЯ-ны Мэргэжлийн Зөвлөлөөр баталгаажсан.

  1. “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээ”

ЭХЯ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын Засаг дарга нарын хамтарсан гурвалсан  “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэрээ”-г 2019.10.29-ний өдөр байгуулсан.

  1. Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ

2019.10.29-ний өдөр гэрчилгээг хүлээн авсан

  1. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 112 дугаар захирамжаар “Эрдэнэбүрэнгийн УЦС барих төсөл”-д дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

  1. Шинэ суурьшлын Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах

Нөлөөлөлд өртөж буй айл, өрхийг 2022-2025 онуудад нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсэг

  1. “Улсын тусгай хэрэгцээнд газар эргүүлэн авах, солих гэрээ”

3.13.1. аймаг, нийслэлийн Засаг дарга нөлөөлөлд өртөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай “Улсын тусгай хэрэгцээнд газар эргүүлэн авах, солих гэрээ” байгуулж, тухайн газрын өмчлөх, эзэмших эрхийг дуусгавар болгох

  1. Нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах

3.14. Энэхүү журмын 3.13-т заасан арга хэмжээг хэрэгжүүлсэний дараа нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нөхөх олговор олгох, тухайн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

  1. Төслийн нөлөөлөлд өртөх газрыг чөлөөлөх- Дэд ажлын хэсэг
  2. Нөхөх олговор олгох- Дэд ажлын хэсэг
  3. Улсын их хурал, Засгийн газрын 2010 оноос хойш гарсан –13 тогтоол, шийдвэр

Дөргөний УЦС 2008 онд ашиглалтад орсноор 428 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэж 45 сая тонн нүүрс хүчлийн хийг бууруулсан, Тайширын УЦС 2011 онд ашиглалтад орж 260 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэж 23.5 сая тонн нүүрс хүчлийн хийг бууруулсан үзүүлэлттэй байна. Мөн тухайн орон нутагт агаарын чийгшилт нэмэгдсэн, хур тунадасын жилийн дундаж хэмжээ нэмэгдэж амьдархад таатай нөхцөлүүд бүрдсэн, жижиг дунд бизнес эрхлэгчид газраас шимээ хүртэх боломж нээгдсэн, загасчлал загас үржүүлгийн газрууд нээгдэж өвөл зуны аялал жуулчлалыг хөгжүүлж орон нутгийн бүтээгдэхүүн борлуулалт, худалдаа үйлчилгээг өргөтгөж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлүүд бүрдсэн зэрэг эерэг нөлөөллүүд орон нутгийн иргэдэд гарч байгаа. Хамгийн гол нь цахилгаан эрчим хүчний тогтвортой эх үүсвэрээр хангагдсан.

МУ дэлхийн хөгжилтэй улс орнуудын зөв чиг хандлагуудаас суралцаж сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэлэг технологуудыг нэвтрүүлэх, хөгжүүлэх дотоодын найдвартай эх үүсвэрээр хангагдах улмаар бүс орон нутгийн хөгжлийг бий болгож олон улсын төвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бидэнд байна.

Энэхүү төслийг эсэргүүцэж тухайн орон нутаг сүйрэх нь гэсэн харанхуй, судалгаагүй буруу ташаа мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэж, албан тушаал эрх мэдлээ ашиглан үндэслэлгүй шийдвэрүүдийг гаргаж, саад учруулах гэсэн хэсэг бүлэг этгээдүүд байгаа нь улс орны тусгаар, хараат бус байдал стратегийн ач холбогдол бүхий байгууламжийн ажлуудыг зориудаар мушиган гуйвуулан олон нийтийг талцуулах ашиг хонжоо олох гэсэн зорилготой байна гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Бүр цаашилбал хорлон сүйтгэх, терроризмын шинжтэй гэмт хэрэг болж байна. Иймд холбогдох байгууллагууд шалгаж тогтооно гэдэгт итгэлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 27 минутын өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 59 минутын өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 1 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 1 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 1 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 16 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 18 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 18 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 18 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 18 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 19 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 19 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 20 цагийн өмнө