Монгол таеквондочид дэлхийд шилдэг нь болохоо дахин баталлаа

О.Шүрэнцэцэг
2021/12/13

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотоо пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 250 гаруй шилдэг тулаанчид өрсөлдсөн ба манай улсаас дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ, дэлхийн хошой аварга Х.Энхтуяа, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Шинэбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт О.Энхтүвшинзаяа, залуу тамирчин Х.Темирбек нарын таван тамирчин, Алдар спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлага дор оролцон нэг алт, нэг хүрэл медаль, гурван тамирчин маань шагналт байранд шалгарсан бахдам амжилт үзүүллээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -47кг жинд тулалдсан үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Х.Энхтуяа нийт дөрвөн тулаан хийхдээ гурван тулаанд нь өрсөлдөгчдөө илт давуугаар буулган авсан ба мөнгөн медалийн төлөөх тулаанд энэ жилийн “Токио-2020” паралимпын наадмын медальт Тайландын тамирчинд ялагдан хүрэл медалийн болзол хангалаа.  
Эрэгтэйчүүдийн -63кг жинд дэлхийн дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ чансааны дагуу эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын тамирчинг 15:0, гуравдугаар тойрогтоо Иран улсын тамирчинг 21:02, дөрөвдүгээр тойрогтоо “Токио-2020” паралимпын наадмын аварга Бразил улсын тамирчинг тулааны нэгдүгээр үед техникийн илт давуугаар буулган авч аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм. Улмаар шигшээ тулаанд Итали улсын тамирчинг 18:09 харьцаагаар илүүрхэн ялж дэлхийд тав дахь удаагаа түрүүллээ.
Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -58кг жинд тулалдсан Х.Темирбек, О.Энхтүвшинзаяа, -70кг жинд тулалдсан Б.Шинэбаяр нар маш сайн тулаануудыг үзүүлж шагналт байранд шалгарлаа.
Ташрамд дурдахад энэ жил Монгол улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа ба таеквондочид маань түүхт ойн босгон дээрээ дэлхийгээс хос медаль хүртлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22