​Хятад: Коммунист л юм бол гурван хүүхэд төрүүл гэжээ


Хятадын эрх баригчид Коммунист намын гишүүдтэй гэр бүл бүр гурваас доошгүй хүүхэдтэй байх уриалга тараасан тухай “The Guardian” сонин мэдээлсэн байна. Тус сонины сэтгүүлч нар Хятадын төрийн мэдлийн “China Reports Network” мэдээний сайт дээр гарсан гол нийтлэлтэй танилцаж амжсан аж. Яагаад танилцаж амжсан гэхээр төрөлт эрс багассан асуудлыг шийдэхийн тулд ХКН-ын гишүүн бүр гурваас доошгүй хүүхэдтэй байх ёстой гэсэн тэр нийтлэл нь Хятадын интернэт орчны хэрэглэгчдийн зүгээс маш их шүүмжлэлтэй тулгарсан тул өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийтлэлийг сайтаас устгасан юм байна. Иймд одоо зөвхөн репост, скриншот хуулбарууд нь л үлдэж.

 Энэхүү нийтлэлд ХКН-ын 95 сая гишүүн тус бүр нь “улс орны хүн амыг өсгөх хариуцлагыг үүрч, гурван хүүхдийн бодлогын дагуу урагшлах ёстой”  гэсэн байсан төдийгүй “Намын гишүүн бүрд эхнэр авах, хүүхэд төрүүлэхээс татгалзах хувийн болон объектив ямарваа нэг шалтгаан гэж байх ёсгүй төдийгүй зөвхөн ганц эсвэл хоёр хүүхэдтэй байхын тулд ямар заах ёсгүй” гэсэн байж.

 БНХУ нь хүн амын хөгшрөлт, төрөлт эрс буурах гэсэн тун хүнд асуудалтай тулгараад байгаа юм. Өнгөрсөн 2020 онд явуулсан хүн амын толлогоос үзвэл хүн амын 18 хувь нь 60-аас дээш насныхан болсон. Хятадын Статистикийн товчооноос гаргасан мэдээгээр бол 2020 онд 1000 хүнд ногдох төрөлт 8,5 байсан нь сүүлийн арван жилд анх удаа төрөлт 10-аас цөөрсөн байгааг харуулсан үзүүлэлт. Гэтэл 1978 онд энэ үзүүлэлт 1000 хүнд 18 төрөлт байв.

 Иймд Хятадын коммунист намаас асуудлыг шийдэхийн тулд хүүхэд төрүүлэх хязгаарлалтыг суллах, хүүхдэд боловсрол олгох ба хүмүүжүүлэх зардлыг багасгах, хоёр ба гурав дах хүүхэд төрөхөд төрөөс мөнгөн тэтгэлэг өгдөх болох, гэр бүл салалтыг шүүхээр авч хэлэлцэхдээ хүлээлтийн хугацаа өгч байх зэрэг янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. “Нэг өрх, нэг хүүхэд” гэсэн бодлогыг албан ёсоор бол 2016 онд халсан бөгөөд дийлэнх өрхөд хоёр хүүхэд гэсэн хязгаарлалт тогтоож өгсөн ч энэ жилээс хязгаарыг гурван хүүхэд болгон нэмэгдүүлсэн. Гэвч шинэ үеийн хятад гэр бүлүүд амьдралын өртөг өндөр, ажлын цаг урт цагаа тул олон хүүхэдтэй болж чадахгүй байна гэсэн тайлбар өгөх болсон байна.

 Энэхүү нийтлэлийн дараа Хятадын “Weibo” олон нийтийн сүлжээнд гарсан нэгэн тайлбарт “Гурван хүүхэдтэй болох бодлого гарч ирсэн ч хүүхэд асрах боломж, нөхцөл ч тэр, мөнгө ба цаг зав байхгүй хүмүүс олон байна, ялангуяа хүүхдээ харахын тулд эрт харих хэрэгтэй болдог эмэгтэйчүүдэд, улмаар үүнээс болоод компаниуд хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалздаг болж хувирна” гэжээ. Өөр нэг хэрэглэгч “Нийгэм чинь тэнцвэртэй хөгжих ёстой биш билүү? Хэзээнээс эхлээд албан хүчээр гурван хүүхэдтэй болдог болов?” гэж асууж. Гурав дах нь “Би ердийн л хүн. Надад ирээдүйд хүүхэд өсгөх мөнгө, хугацаа, эрч хүн байна. Намын гишүүдийн дийлэнх ч гэсэн ердийн л хүмүүс шүү дээ” гэжээ.

 Өөр зарим хэрэглэгч нь сайт дээр гарсан энэхүү албадлага маягийн уриа бүхий нийтлэл нь ХКН-д итгэх хүмүүсийн итгэлийг баллаж магадгүй гэж анхааруулсан байна. Улмаар “Энэхүү China Reports Network сайтад дургүйцсэн буруутгасан олон нийтэл хариу нь ядах юмгүйгээр гурван хүүхэдтэй болох бодлогыг бүхэлд нь эсэргүүцсэн, Засгийн газарт итгэх итгэл алдрах үзэгдэл болж болзошгүй” гэж анхааруулжээ.

 Хятад нь төрөлт цөөрсөн, хөгшрөлт нэмэгдсэний улмаас 50 жилийн дараа хүн амынх нь тоо хоёр дахин багасгах аюултай тулгараад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22