Нийслэл хот шар бүсэд шилжихэд ойрхон байна

О.Шүрэнцэцэг
2021/12/13

Зорилтот бүлгийн хүн амын 50 хувь нь нэмэлт III тунд хамрагдвал Улаанбаатар хот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшнээс “Шар түвшин”-д шилжиж, өдөр тутмын ажил, амьдрал хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хотын дарга удаа дараа өгүүлж байгаа. Тэгвэл шар түвшинд шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн мэдээллээ. Тэрбээр:

-Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавирусийн тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгийн орны ачаалал буурч, эргэлт сайжирсан тул хувийн эмнэлгүүдэд дэлгэсэн орыг буулгаж, хэвийн горимд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 28.1 хувь, зорилтот бүлгийн 39.1 хувь, 18-аас дээш насны хүн амын 44  хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай бий гэлээ.

Дүүргүүдийн удирдлагууд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байдлыг танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн тухайд төрийн байгууллагууд, тэр дундаа цэцэрлэгийн багш нарын 88 хувь, сургуулийн багш, ажилчдын 68 хувь нь нэмэлт III тунд хамрагдаад байгаа бол Баянзүрх дүүрэгт зорилтот бүлгийн 42.6 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан байна. Чингэлтэй дүүрэгт өдөртөө 400-900 иргэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэдийн 33 хувь нь, зорилтот бүлгийн 44 хувь нь нэмэлт тун хийлгэж, Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 хувийн хамрагдалттай байна. Харин Баянгол дүүрэгт 52.1 хувьд хүржээ. Тус дүүргийнхэн “Хархорин”, “Барс” худалдааны төв зэрэг олны хөл ихтэй газруудад  дархлаажуулалтын баг ажиллуулсан нь үр дүнд хүрсэн гэдгийг онцолсон.

Алслагдсан гурван дүүргийн тухайд нэмэлт дархлаажуулалт 50 хувьд хараахан хүрээгүй байна. Налайх дүүргийн иргэдийн 94 хувь нь  бүрэн тунд хамрагдсан бол нэмэлт тунг хүн амын 46 хувь нь л хийлгэжээ. Тус дүүргийн төрийн  байгууллагын ажилтнуудын 95 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна. Багануур дүүрэгт бүрэн тун 96 хувь, нэмэлт тун 45.6 хувьтай байгаа бол Багахангай дүүргийн тухайд бүрэн тун 80 гаруй хувьтай, нэмэлт тун 40 гаруй хувьтай байгаа аж.  Иргэдийн дунд нэмэлт тунгийн үйлчилгээний талаар буруу ташаа ойлголт түгээмэл байгааг дүүргүүдийн Засаг дарга нар хэлж байлаа. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудын зүгээс  нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчилбэл дархлаажуулалтын хувь нэмэгдэх хандлагатай байгааг дурдсан.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22