Д.Ганбат: Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулахад санаачилгатай, сайн ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2021/12/13

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ тэрбээр “Манай улсад  ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол хариуцлагын асуудал юм. Сүүлийн хоёр жил орчим албан тушаалтнуудад хариуцлагын асуудлыг ярьсангүй. Харин БНСУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах тухай шийдвэрийг сая Гадаад харилцааны яамнаас ярьсан. Энэ нь бага ч гэсэн ард иргэдийн төр засагтаа итгэх итгэлийг сэргээж байна. Бид өнөөдөр олон улсын өмнө маш ичгэвтэр байдалд байна. МАН өөрсдийгөө төрийн эрх барьж байгаа Азид анх удаагаа байгуулагдсан улс төрийн нам, улс төрийн ууган хүчин хэмээн ярьж байна.  Гэтэл өнөөдөр 3.3 сая хүн амтай өргөн уудам газар нутаг, баялагтай ийм улсын иргэд гадаадад хүнд нөхцөл байдалтай байна гэдэг өөрөө шившиг юм.

Энэтхэгт манай 600-аад хүүхдүүд шашны сургуульд сурдаг. Хувьсах зардлыг гадаадад суралцаж байгаа хүүхэд болгонд өгч байгаа юу. Энэ асуудалд анхаарал хандуулахыг Гадаад Харилцааны яам болон Боловсролын яаманд хүссэн.

Мөн БНСУ-ын хуваарьт нислэгээ эргэн сэргээхийг холбогдох албан тушаалтнуудад  хүсэлт тавилаа.

Ардчилсан намын УИХ-д суугаа гишүүд хил гааль, боомтын асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөхцөл байдал шаардлагын хэмжээнд хүртэл сайжрахгүй байна. Бид бүхэн Эрээнээс хамааралтай байгааг АН-ын гишүүд шүүмжлэн ярилаа. Үүнд анхаарч ажиллах ёстойг сануулан хэлсэн" гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Рио Тинтогийн талаас Монголын талын 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх таван саналыг хүргүүлсэн.  Оюу Толгой гэрээг цаашид ямар байдлаар хийвэл ашигтай болно гэж үзэж байна вэ?

-Оюу Толгой геополитик болон манай эдийн засгийн хувьд чухал хөрөнгө оруулалт юм. Үе үеийн Засгийн газрууд энэ гэрээг сайжруулахын төлөө ажиллаж байсан. Үүнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар санаачилгатай сайн ажиллаж байна гэж харж байна. Ард иргэддээ үр өгөөжтэй гэрээ хэлэлцээ болоосой. Монголын ард түмэнд хэрэгтэй ийм зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 9 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 15 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 17 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 19 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 20 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22