Малчдад зориулсан сургалтын видео бичлэг, ноосны машиныг хүлээн авлаа

О.Шүрэнцэцэг
2021/12/13

Цагаан алт төсөл нь малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгож, малчдын амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлыг бууруулах зорилготой. Тус төслийн хүрээнд Америкийн Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй World Learning ТББ-аас зохион байгуулдаг "LEAD" /манлайлагч залуус бэлтгэх/ хөтөлбөрт оролцогч залуусын "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" зорилготой баг малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх чиглэлээр аян өрнүүлсэн. Шинэ Зеланд, Австрали улсын жишгээр Монгол малчин өрхүүд гарын дор буй шавхагдашгүй нөөц болох малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх боломжийг олон нийтэд таниулж, хонины ноосыг хэрхэн цахилгаан машинаар хяргаж, ангилж цэвэрхэн савласнаар үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн том брэндүүдийг чанартай, органик ноосон түүхий эдээр хангаж болохыг сурталчлах, малчдыг уриалан дуудахад чиглэсэн ажлыг зохион байгуулсан байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын арван малчин өрхөд биет сургалт хийж, ноосны машинаар хангаж, ноосыг цахилгаан машинаар хяргах тухай контент бэлтгэн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан.

Цагаан алт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ хамтран ажилласан бөгөөд малчдад зориулсан сургалт бүхий 330 ширхэг CD болон 21 ширхэг ноосны машиныг хүлээлгэн өгөх уулзалт өнөөдөр боллоо.

Тус уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б. Ганзориг, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр, Хөдөө аж ахуйн биржийн дэд захирал Р.Ариунбат, Америкийн хөгжлийн агентлаг, төсөл хэрэгжүүлэгч залуусын төлөөлөл оролцож, цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 35 минутын өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 6 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 8 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 10 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22