Үндэсний үйлдвэрлэгчдийн арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна

О.Шүрэнцэцэг
2021/12/13

ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны санаачилгаар "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн 2021" нэгдсэн арга хэмжээг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.

Үзэсгэлэнд

-Нэхий дээл, үслэг хувцас

-Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас

-Савхин хувцас, арьсан гутал цүнх

-Хүнсний бүтээгдэхүүн

-Оёмол бүтээгдэхүүн

-Гоо сайхны бүтээгдэхүүн

-Бэлэг дурсгал, жижиг эдлэл гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Дархан нэхий, Дархан минж, Булигаар, Мон ирээдүй, Агни, Брэнд гутал, Алтай кашмер, Говь, Гоёо, Блю Скай кашмер зэрэг 100 гаруй компани оролцож байна.

Үзэсгэлийн үеэр 50.000 төгрөгөөс дээш арьс ширэн бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд 15 сая төгрөгийн азын сугалаанд оролцож, iphone 11 утасны эзэн болох боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн экспортын баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль боловсруулж, Дархан арьс ширний цогцолбор, Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк зэрэг аж үйлдвэрийн томоохон цогцолборуудын бүтээн байгуулалт, ээрэх нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. 

Дэлхийн зах зээлд Монголын ноос ноолуурын бүтээгдэхүүнийг Хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдгээр баталгаажуулан экспортод амжилттайгаар гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд ноос ноолуур, арьс ширний салбарыг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн өнөөдрийн байдлаар 43 аж ахуйн нэгжид 98.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 32 минутын өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 6 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 8 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 10 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22