​ 7-17 насны хүүхэд залууст зориулсан Junior багц бүтээгдэхүүн: Санхүүгийн аялал үргэлжилсээр....


Эцэг эх бүр хүүхдээ мөнгөө зөв захиран зарцуулж, ариг гамтай хэрэглээсэй, зөв худалдан авалт хийж сураасай гэж хүсдэг. Хүүхэд залуус багаасаа санхүүгийн боловсролтой болсноор ирээдүйдээ өдөр тутмын болон томоохон санхүүгийн шийдвэрүүдээ зөв гаргаж сурахад ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч манай улсад хүүхдэд зориулсан санхүүгийн боловсрол, үйлчилгээ үзүүлдэг газар түгээмэл биш. Тиймээс эцэг эхчүүд болон хүүхэд залууст зориулан Голомт банкнаас “JUNIOR” нэртэй багцыг санал болгож эхэлжээ. 7-17 насны хүүхэд залууст зориулсан энэхүү багц нь хүүхдийг багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сурган, мөнгөө зөв зохистой зарцуулах чадвартай, хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажээ.

JUNIOR багц танд ямар давуу талуудыг олгох вэ?
• Төлбөр тооцоог түргэн гүйцэтгэж, өдөр тутамдаа хэрэглэх
• “Алтантүлхүүр” хүүхдийн мөнгөн хадгаламж эсвэл The Color картын хэрэглэгч бол хуримтлалдаа багахан хэмжээний орлого нэмээд энэхүү багц үйлчилгээнд шилжих боломжтой.
• Ирээдүйд хүссэн зүйлээ худалдан авах боломжит мөнгөн хуримтлалтай болохын зэрэгцээ бусдын төлөө сайн үйлсэд өөрийн хадгаламжийн хүүний багахан хувийг хандивлах боломжтой.
• The Color картад дагалдах хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрт үнэгүй хамрагдах эрхтэй.
• Хүүхдээ мөнгөө зүй зохистой зарцуулж буй эсэхэд нь эцэг эх давхар хяналт тавих боломжтой ба гүйлгээний мэдээлэл мессэжээр авах “Easy info” үйлчилгээ үнэ төлбөргүй авах эрхтэй.
• Хүүхдэд зориулсан SocialPay хэтэвч үйлчилгээ үнэгүй авах эрхтэй.
Багцыг хэрхэн авах вэ?
Голомт банкны салбарт эцэг эх, асран хамгаалагчийн аль нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг, эхийн цахим үнэмлэхийг бүртгүүлснээр таны хүүхэд санхүүгийн цоо шинэ аяллаа эхлүүлэх боломжтой болно.
Өөрийн зорилго, мөрөөдөлдөө зориулсан хадгаламжтай болж, нэг дороос илүү олон, илүү cool үйлчилгээг авах, санхүүгийн боловсролд суралцаж, мөнгөө хянах боломжтой JUNIOR: Санхүүгийн аялалд тавтай морил!
JUNIOR багцын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаад санхүүгийн шинэхэн аяллаа эхлүүлээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 14 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 29 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 35 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21