Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Дижитал шилжилт” сургалтыг зохион байгууллаа


Голомт банк болон Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Харин энэ сарын 07-ны өдөр “Дижитал шилжилт” сэдвээр ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубын захирал Э.Уянга, төслийн менежер, багш Б.Цоморлог нар уригдан дижитал шилжилтийн тухай ерөнхий ойлголт, үндсэн чиглэлүүд болон дижитал шилжилтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдлэг туршлагаа оролцогчидтой хуваалцлаа.
Түүнчлэн “Дижитал шилжилт” цахим сургалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан шинэ боломжуудыг санал болгож, Голомт банкны “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн бүтээгдэхүүнийг давхар танилцууллаа. Уг зээл нь эмэгтэйчүүдийн эрхлэн гаргаж буй бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бүтээгдэхүүн юм.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтын 5 дахь дугаар ийнхүү үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөлөө. Бизнес эрхлэгч эмэгтэй та Голомт банкнаас хэрэгжүүлэх дараа дараагийн арга хэмжээтэй хамт байгаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22