​ Techstore-тай хамтарсан кредит картын урамшууллыг зарлаж байна


Голомт банк картын ээлжит урамшууллаа Techstore-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Харилцагч та Techstore-ийн салбар дэлгүүр, www.techstore.mn онлайн худалдааны вэбсайтаас Голомт банкны бүх төрлийн кредит карт болон SocialPay аппликэйшн ашиглан худалдан авалт хийснээр 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 1 өдрийн дараа таны дансанд орох болно. Techstore-тай хамтарсан энэхүү урамшуулал нь 12-р сарын 03-17-ны хооронд үргэлжлэх тул харилцагч та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.
Techstore технологийн сүлжээ дэлгүүр нь хамгийн сүүлийн үеийн технологийг, хамгийн хямд үнээр харилцагчдадаа хүргэж ажилладаг. Одоогийн байдлаар онлайн худалдааны вэбсайт болон нийт 5 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус сүлжээ дэлгүүр нь БНХАУ-ын Xiaomi брэнд болон түүний дэргэдэх Solopick сүлжээ дэлгүүрийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллан, шинэлэг загвар дизайн бүхий гэр ахуй, бүх төрлийн электрон бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүнийхээ засварыг өөрийн салбар дээр хийж гүйцэтгэдэг нь харилцагчдад найдвартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж буй нэг хэлбэр юм.
Та өөрийн цаг, завыг хэмнэн тус дэлгүүрээс онлайн худалдан авалт хийхийг хүсвэл www.techstore.mn хаягаар зочлоорой.
Харин Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД, SocialPay аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 4 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 10 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 12 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 14 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 15 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22